ЭРДЭНЭТ МАХ МАРКЕТ

ЭКСПОРТЫН МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН

“Эрдэнэт Мах Маркет” мах боловсруулах үйлдвэр нь 2002 онд байгуулагдсан мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэр юм. Манай үйлдвэр Улаанбаатар хотоос баруун хойд зүгт 380 км-т Монгол орны төвийн-хойд бүсэд дэд бүтэц сайтар хөгжсөн Орхон аймгийн төв Эрдэнэт хотод байрладаг. Үйлдвэр ашиглалтанд орсоноор тухайн цагтаа Орхон аймгийн анхны мах экспортлох “АAА” зэрэглэлийн итгэмжлэл бүхий үйлдвэр болсон юм.