“Эрдэнэт Мах Маркет” мах боловсруулах үйлдвэр нь 2002 онд байгуулагдсан мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэр юм. Манай үйлдвэр Улаанбаатар хотоос баруун хойд зүгт 380 км-т Монгол орны төвийн-хойд бүсэд дэд бүтэц сайтар хөгжсөн Орхон аймгийн төв Эрдэнэт хотод байрладаг. Үйлдвэр ашиглалтанд орсоноор тухайн цагтаа Орхон аймгийн анхны мах экспортлох “ААA” зэрэглэлийн итгэмжлэл бүхий үйлдвэр болсон юм.
Байгуулагдсан цагаасаа мах, ангилсан мах, махан бүтээгдэхүүнийг өөрийн орны болон ОХУ-ын зах зээлд олон жил экспортлосон туршлагатай үйлдвэр юм. Манай үйлдвэр нь ОХУ-ын Мал эмнэлэг, хорио цээрийн алба (Россельхознадзор)-наас төхөөрөх, хадгалалтын үйл ажиллагаа, мал эмнэлгийн албаны шалгалтаар Гаалийн холбооны улсад мах импортлох шалгуурыг хангасан тул удаа дараа магадлан итгэмжлэгдсэн экспортын эрх бүхий байгууллагаар шалгараад байна.
IMG_9906
Энэ жилүүдэд махны анхан шатны боловсруулалт хийх өндөр хүчин чадал бүхий манай үйлдвэр үйл ажиллагаагаа тогтвортой явуулж Орхон, Булган, Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ зэрэг ойрх зэргэлдээх аймгийн ард иргэд малаа ойрын зах зээлд борлуулах олон талын таатай нөхцлийг бүрдүүлсээр ирсэн юм.

Анх ашиглалтанд орсон цагаасаа хойш үйлдвэртээ тогтвор суурьшилтай ажиллаж буй манай мэргэшсэн хамт олон бол бидний үйл ажиллагааны амжилт бүхний үндэс бөгөөд, шинэ залуу хойч үеэ бэлтгэн ажиллаж байна.

Хамтрагч байгууллагууд