Үйлдвэр нь Монгол орны төвийн хойд бүсэд Орхон аймагт /Эрдэнэт хот/ байрлах бөгөөд үйлдвэрийн барилга байгууламж нь төвлөрсөн цахилгаан, дулаан, цэвэр усны сүлжээ, авто болон төмөр замд холбогдсон, дэд бүтэц сайтар хөгжсөн бүсэд байрладаг. Үйлдвэр нь анхнаасаа хүнсний аж үйлдвэрийн цогцолбор хэлбэрээр олон талт үйл ажиллагаа явуулах зорилгоор байгуулагдсан. Цогцолбор нь дараах 20 гаруй барилга байгууламжтай:
  • Үйлдвэрийн барилга
  • Хөлдөөгч камер
  • Хөргүүртэй агуулах
  • Хос төмөр зам
  • 250 тоннын байгалийн мөсөн зоорь
  • Бүтээгдэхүүн, түүхий эд, хүн тээврийн хэрэгсэл, машин тракторын иж бүрэн автобааз
  • Хүлэмж болон бусад зэрэг 20 гаруй барилга байгууламжтай.