2016-2017 онд бид үйлдвэрийнхээ барилгын дээвэр, дотоод гадаад засвар, зам талбай, офис барилга зэрэгт их засвар хийлээ. Мөн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, хөлдөөгч, хөргөгчний эд ангиудыг шинээр солих зэрэг их засвар, шинэтгэл хийж, энэ бүх үйл ажиллагаанд нийтдээ 500 мянга орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Барилга байгууламж, тоног төхөөрөмжийн засвар, шинэтгэлийн үр дүнд мах, махан бүтээгдэхүүнийг ОУ-ын ариун цэвэр, хүнсний аюулгүй байдлын шаардлагуудыг хангасан үйлдвэрлэлийн шинэ түвшинд гаргах боломжтой боллоо.

Бид 2017 оноос ISO 22000 Стандарт нэвтрүүлэхээр зөвлөх үйлчилгээгээ авч эхлээд байна. Үүнтэй холбоотойгоор үйлдвэрт томоохон хэмжээний техник, технологийн шинэчлэлт дараах байдлаар төлөвлөгдөж байна. Үүнд:

Дулааны аргаар мах боловсруулах тоног төхөөрөмж

Лаазалсан болон бусад нөөшилсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шугам

Ясны тос нэрэх, яс тээрэмдэх цех

Мал эмнэлгийн лабораторийн шинэчлэл зэрэг орж байна

Орчин үеийн дэвшилтэт технологиор бохир ус цэвэршүүлэх байгууламж

Маркетинг болон ISO 22000 Стандартын шинэ баг