Үйлдвэр нь хүнсний аюулгүй байдалд бүрэн тохирсон, зэвэрдэггүй материалаар хийгдсэн мал нядалгааны хагас автомат удирдлагатай шугамтай. Хоногт 250 толгой бод /адуу, үхэр/ мал эсхүл 1000 толгой бог /хонь, ямаа/ мал буюу хоногт 40 тн мах бэлтгэх хүчин чадалтай хос шугамтай.

Аммиакан хөргөлттэй гүн хөлдөөгч 3 камер нь хоногт нийт 40 тн мах, махан бүтээгдэхүүнийг хасах 40˚C хэмд гүн хөлдөөх мөн нийт 1200 тн мах, махан бүтээгдэхүүн технологийн дагуу хасах 18˚C хэмд хадгалах хүчин чадал бүхий зориулалтын хөргүүртэй 3 агуулахтай. Үйлдвэр нь БНХАУ-д үйлдвэрлэсэн нядалгааны болон хөргөлтийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон.
  • Дайвар бүтээгдэхүүн боловсруулах
  • Засварын тоног төхөөрөмж
  • Лабораторийн тоног төхөөрөмж
  • Төхөөрөх тоног төхөөрөмж
  • Сантехникийн тоног төхөөрөмж
  • Хөргөлтийн тоног төхөөрөмж
  • Хэмжих хэрэгслүүд
  • Цахилгааны тоног төхөөрөмж