Мал эмнэлэг, ариун цэвэр

Бид дотоод болон гадаадын худалдан авагч, хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор үйлдвэрлэлийн бүх үе шатанд мал эмнэлэг, эрүүл ахуй, ариун цэврийн хяналтыг өндрөөр тавьж, Олон улсын болон үндэсний мэргэжлийн байгууллага, хууль журмыг нарийн мөрдөж ажилладаг. Үйлдвэрийн дэргэдэх мал эмнэлгийн алба нь боловсон хүчний хувьд бүрэн мэргэшсэн баг, малын эмчтэй, өөрийн лабораторитой бөгөөд хүнсний аюулгүй байдлын эрдслийн удирдлагыг үйлдвэрт нэвтрүүлэн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарыг манлайлан хөгжүүлэхийг зорьж байна.

2018 онд шинээр нэвтрүүлэх Олон улсын ISO22000 Стандарт нэвтрүүлэх ажлууд эхлэн холбогдох ажилтнууд мэргэжлийн сургалтанд хамрагдлаа.

Мал бэлтгэл, тогтвортой байдал

Үйлдвэр нь Орхон аймагт /Эрдэнэт хот/ Монгол улсын нийт малын 25 хувь өсөж үржиж буй мал сүргийн цөм бүс нутагт оршдог. 2016 онд манай улс нийт 65 сая толгой мал тоолсон. Манай үйлдвэр байрлах төвийн хойд бүсэд Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Хөвсгөл, Архангай, Булган аймгууд хамаардаг бөгөөд 2015 онд эдгээр аймгуудад нийт 13.99 сая толгой мал тоологдсон байна. Хэзээнээс нааш энэ нутаг нь мал сүргийн цөм нутаг байсны дээр манай орны газар тариалангийн таатай бүс нутаг байсаар ирсэн билээ. Эрчимжүүлсэн мал аж ахуй эрхлэхээр зорьж буй малчид, фермерүүд энэ бүс нутгийг өөрсдийн үйл ажиллагаандаа байгаль, цаг агаарын хувьд хамгийн таатай хэмээн онцлон сонгож, одоогийн байдлаар орчин үеийн тоног төхөөрөмж бүхий шилмэл омгийн үхрийн ферм олноор шинээр байгуулагдаж байна.