БИДНИЙ ТУХАЙ
“Эрдэнэт Мах Маркет” ХХК нь 2002 оноос үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж буй Монгол улсын ууган махны үйлдвэрүүдийн нэг юм.
Өнөөдрийн байдлаар 80+ гаруй мэргэшсэн ажилчидтайгаар эхлэн боловсруулах, дайвар боловсруулах, ангилан шулах, хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж савлах 6 цехээс бүрдсэн Боловсруулах үйлдвэртэй, сэврээх, гэсгээх, гүн хөлдөөх, хадгалах 9 агуулахаас бүрдсэн Хөргөх үйлдвэртэй, дулааны аргаар боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх Экспортын үйлдвэрүүдтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Хүн амыг эрүүл, гарал үүсэл тодорхой, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах махан бүтээгдэхүүнээр хангах зорилгын хүрээнд бид үйл ажиллагаандаа 2017 онд эгзэгтэй цэгийн хяналтын НАССР тогтолцоог нэвтрүүлж, HALAL сертификат авсан. 2021 онд Чанарын удирдлагын тогтолцооны ISO9001 стандартыг 2 удаагаа Олон улсын байгууллагаар баталгаажуулж Олон улсын хүнсний аюулгүй байдал, ариун цэврийн стандартын шаардлага хангасан үйлдвэр боллоо.
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХҮЧИН ЧАДАЛ
Хоногт нэг ээлжиндээ 200 бод эсвэл 1,000 бог мал төхөөрөх
Гүн хөлдөөх камер
Хадгалах агуулах
Шулж ангилах цех
МАЛЧНЫ ХОТНООС ТАНЫ ГЭРТ
Мэдээ, мэдээлэл
Сүүлийн мэдээ
Япон улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х. Кобаяаши манай үйлдвэрт зочиллоо
Япон улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х. Кобаяаши #Эрдэнэт хотод ажиллах үеэрээ MUFG банк, Sumitomo корпораци зэрэг бизнесийн төлөөллийн хамт ЭрдэнэтМах Маркет ХХК-ийн үйлдвэртэй танилцлаа. Үйлдвэртэй танилцах явцдаа бэлчээрийн монгол малын махны онцлог, махны...