Компанийн танилцуулга

Таны хүсэл бидний амжилт

20+ ЖИЛИЙН ТУРШЛАГА

“Эрдэнэт Мах Маркет” ХХК нь 2002 оноос үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж буй Монгол улсын ууган махны үйлдвэрүүдийн нэг юм.

Өнөөдрийн байдлаар 80+ гаруй мэргэшсэн ажилчидтайгаар эхлэн боловсруулах, дайвар боловсруулах, ангилан шулах, хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж савлах 6 цехээс бүрдсэн  Боловсруулах үйлдвэртэй, сэврээх, гэсгээх, гүн хөлдөөх, хадгалах 9 агуулахаас бүрдсэн Хөргөх үйлдвэртэй, дулааны аргаар боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх Экспортын үйлдвэрүүдтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Хүн амыг эрүүл, гарал үүсэл тодорхой, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах махан бүтээгдэхүүнээр хангах зорилгын хүрээнд бид үйл ажиллагаандаа 2017 онд эгзэгтэй цэгийн хяналтын НАССР тогтолцоог нэвтрүүлж, HALAL сертификат авсан. 2021 онд Чанарын удирдлагын тогтолцооны ISO9001 стандартыг 2 удаагаа Олон улсын байгууллагаар баталгаажуулж Олон улсын хүнсний аюулгүй байдал, ариун цэврийн стандартын шаардлага хангасан үйлдвэр боллоо.

Бид малчны хотноос авсан малын гарал үүслийг мал эмнэлгийн цахим системээр тодорхойлж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ үйлдвэрийн дэргэдэх дотоод хяналтын лабораторид шинжилж баталгаажуулалт хийн хэрэглэгч, харилцагчиддаа эрүүл, аюулгүй, гарал үүсэл тодорхой бүтээгдэхүүнийг санал болгодог.

Манай компани нь өөрийн нэрийн 50 гаруй нэр төрлийн ангилаж бэлтгэсэн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж үйлдвэрийн нэрийн барааны дэлгүүр, гэрээт дэлгүүр болон харилцагч байгууллагуудаар дамжуулан худалдаалдаг.

СТАНДАРТ, ЧАНАР, БАТАЛГААЖУУЛАЛТ

КОМПАНИЙН СТРАТЕГИ

ЭРХЭМ ЗОРИЛГО

Бэлчээрийн монгол малын махыг хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлж, чанараар баталгаажуулан түгээнэ

 

АЛСЫН ХАРАА

Монголдоо манлайлж, Дэлхийд өрсөлдөе.

 

ҮНЭТ ЗҮЙЛС

  • Манлайлал
  • Өрсөлдөх чадвар
  • Хамтын зүтгэл
  • Ёс зүй

КОМПАНИЙН БОДЛОГО

l

1-р Бодлогын хүрээнд

Бид дотоод болон гадаад зах зээлд Олон Улсын ISO9001:2015, ISO22000:2018, HALAL стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж хэрэглэгчдийн хэрэгцээг ханган, сонирхогч талуудын сэтгэл ханамжийг нэмэгдүүлж ажиллана.
l

2-р бодлогын хүрээнд:

Байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлсэн стандартуудын хэрэгжилтийг тасралтгүй сайжруулж, ажилтнуудын хүнсний аюулгүй байдалд хандах дадал ур чадварыг төлөвшүүлж, хууль, дүрэм журмыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллана.
l

3-р бодлогын хүрээнд:

Бид үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашигт төвлөрч борлуулалтыг нэмэгдүүлж үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах замаар компани, хөрөнгө оруулагч, харилцагч, ажилтнуудын үнэ цэнийг тогтмол нэмэгдүүлнэ.

Бидний харилцагчид